Үйл явдал1 мин унших

Японы эзэн хаан Нарүхито “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо

Японы эзэн хаан Нарүхито “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитогийн төрийн айлчлал үргэлжилж байна. 

Тэрбээр өчигдөр “Чингис хаан”  Үндэсний музейд зочилж, Монголын эзэнт гүрний түүх, өв соёлын дурсгалаас үзэж сонирхлоо.

Японы эзэн хаан Нарүхито “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо

Япон Улсад хадгалагдаж буй Монголын түүхэн дурсгалуудын хуулбарыг тус музейд олон нийтийн хүртээл болгож буй нь хамтын ажиллагааны бодит жишээ, харилцан хүндлэл, ойлголцлын  бэлгэдэл юм.

Мөн энэ өдөр Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочилж, Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Японы эзэн хаан Нарүхито “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито ус судлалын шинжлэх ухааныг гүнзгий судалсан, байгаль орчны тулгамдсан асуудлаар олон улсын тавцанд дуу хоолойгоо илэрхийлж, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн үйлсийг тууштай дэмждэг эрхэм билээ.

Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн дүнд Улаанбаатар хотын ундны ус хуримтлуулах, түгээх, хянах хүчин чадал нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийгдсэн билээ.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023