Үйл явдал1 мин унших

Гаравдагч хөрш Австралийн Холбооны Улстай боловсролын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Гаравдагч хөрш Австралийн Холбооны Улстай боловсролын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Лео Зенгийг хүлээн авч уулзлаа.

Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тавь гаруй жил тогтвортой хөгжиж эдүгээ “Өргөтгөсөн түншлэл”-ийн түвшинд хүрсэн. Австрали Улсыг бид Ази-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, Гуравдагч хөрш хэмээн үнэлж, харилцаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдаг.

Гаравдагч хөрш Австралийн Холбооны Улстай боловсролын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын боломжуудын талаар санал солилцлоо. Тухайлбал, боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, англи хэлний багш нарыг урьж ажиллуулахад ач холбогдол өгч ярилцлаа.

Гаравдагч хөрш Австралийн Холбооны Улстай боловсролын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Элчин сайд Зенг манай хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулж, идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Цаашид манай хоёр улсын харилцаа үр ашигтай, тогтвортой хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023