Үйл явдал1 мин унших

Монгол-Казакстан 2 орон “Хоёр тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болов

Монгол-Казакстан 2 орон “Хоёр тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болов

Манай улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаа хэргийн сайд Мурат Нуртлеу айлчилж байна. 

Тус улсаас Гадаад харилцааны сайдын түвшинд 20 орчим жилийн дараа хэрэгжиж буй энэхүү албан ёсны айлчлал Монгол, Казахстаны “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол-Казакстан 2 орон “Хоёр тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болов

Бид өнөөдөр хоёр улсын хооронд тээвэр, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдийг байгуулж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх боломжийн талаар хэлэлцлээ. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа ноос, ноолуурын салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санал солилцсон.

Хоёр улсын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт, консулын уулзалтыг тогтмолжуулж, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хурлыг 2025 онд зохион байгуулахаар боллоо. Тээвэр, логистикийн шинэ маршрут нээх, агаарын нислэгийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр тохиролцоонд хүрлээ.

Монгол-Казакстан 2 орон “Хоёр тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болов

Соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” болон Казахстан улсын Ерөнхийлөгчийн “Хоёр тэрбум мод” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болов. Мөн олон улсын байгууллагын хүрээнд уламжлалт найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ нотоллоо.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023