Онцлох мэдээ2 мин унших

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевийн төрийн айлчлал хоёр орны харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн түүхэн үйл явдал өнөөдөр /2025.06.25/ боллоо. 

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хууль зүй, байгаль орчин зэрэг салбарыг хамарсан 14 баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргав.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна

Худалдаа, эдийн засгийн салбарт хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, шууд хөрөнгө оруулалт татах, хоёр улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлнэ.

Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт их, дээд сургуулиудын харилцааг өргөжүүлэх, багш, судлаач, оюутан солилцоог нэмэгдүүлэх зэргээр  хүний нөөцийн хөгжлийг дэмжих нь хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой.

Хөдөө аж ахуйн салбарт ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт, экспортын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, ургамлын цахим гэрчилгээ, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мал аж ахуй, бэлчээрийн менежмент, загас, зөгийн аж ахуйн хамтарсан төсөл хэрэгжүүлэх үндэс бүрдэв.

Эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээ, оношилгоо, нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэхээр боллоо.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна

Архивын салбарт баримт бичгийн судалгаа, сэргээн засварлалт, цахим архив болон мэргэжилтэн солилцоо, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хадгалахад туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Соёл, спорт, аялал жуулчлал, тэр дундаа эко аялал жуулчлалын хамтын ажиллагаа иргэдийн харилцааг гүнзгийрүүлж, түүх, соёлын өвийг харилцан сурталчлах, ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Айлчлалын үеэр Монгол, Узбекистаны аялал жуулчлал, бизнесийн форум, “Узбекистаны Худалдааны төв”-ийн нээлт, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн, соёлын өдөр, урлагийн  тоглолт зохион байгуулагдлаа.

Энэхүү төрийн айлчлал Монгол, Узбекистаны уламжлалт найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулан, ард түмний найрамдлыг улам бэхжүүлсэн түүхэн үйл явдал боллоо.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023