Үйл явдал1 мин унших
Ази-Номхон далайн бүсийн дарга ноён Режис Савиозийг хүлээн авч уулзав

Олон улсын Улаан Загалмайн хороо (ОУУЗХ)-ны Ази-Номхон далайн бүсийн дарга ноён Режис Савиозийг хүлээн авч уулзан олон улсын нөхцөл байдал, хүмүүнлэгийн тусламж, хүмүүнлэгийн эрх зүйн асуудлууд, Монгол Улсын оролцоо болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Түүнчлэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Х бага хурлын ач холбогдол, үр дүнгийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх боломжуудыг хэлэлцсэн юм.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
