Үйл явдал1 мин унших

Оманы Султант Улстай хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ

Оманы Султант Улстай хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсаас Монгол Улсад Бээжин хотоос хавсран суугаа Элчин сайд Нассер Аль-Бусайдиг өнөөдөр /2025.06.06/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд оролцож буйд нь гүн талархлаа илэрхийлж, ГХ-ны сайдын хувиар тус улсад хийсэн албан ёсны айлчлал, түүний үр дүнгийн талаар найрсаг яриа өрнүүллээ.

Оманы Султант Улстай хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ

Элчин сайд Оман Улсын Гадаад хэргийн сайд Бадр Аль-Бусайдигийн мэндчилгээг уламжлахын сацуу хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн албан ёсны айлчлалаар яригдсан зүйлсийг хэрэгжүүлэх, тэр дундаа эдийн засаг, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа нотолсон юм.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023