Үйл явдал1 мин унших

Мянганы сорилтын сангийн хоёр дахь Компакт гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэхээр болов

Мянганы сорилтын сангийн хоёр дахь Компакт гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэхээр болов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярилцаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Мянганы сорилтын сангийн хоёр дахь Компакт гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн Монгол Улс, АНУ, БНСУ-ын хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяныг үр бүтээлтэйгээр үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.

Түүнчлэн миний бие 2024 онд АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд эхлүүлсэн Англи хэлний төгөлдөршил төвийн үйл ажиллагаа бодит үр дүнгээ өгч байгаа талаар,  “United Airlines” компани Токио-Улаанбаатар чиглэлд шууд нислэг эхэлсэн нь иргэдийн зорчих урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлал болон бизнесийн хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буйг дурдлаа.

Мөн Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлсэн юм.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023