Үйл явдал1 мин унших

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ERIA хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ERIA хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт, уялдаа холбоо, тогтвортой хөгжлийг дэмжихэд бодлогын судалгаа, хамтын ажиллагааны гүүр болон ажилладаг байгууллага бол АСЕАН, Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERIA) юм. 

2008 онд байгуулагдсан тус хүрээлэн нь бүс нутгийн бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийг интеграц, хөгжил, түншлэлийг урагшлуулах чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Жакарта хотноо байрлах ERIA-д зочлох үеэр тус байгууллагын Ерөнхийлөгч ноён Тэцүя Ватанабэтэй уулзаж, бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн “Цахим инновац, тогтвортой эдийн засгийн төв”, “Азид агаарын бохирдлыг бүрэн арилгах судалгааны төв”, “Эрчим хүчний судалгааны хүрээлэнгүүдийн сүлжээ”, “Төрийн удирдлагын сургууль” зэрэг ERIA-гийн санаачлан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд Монгол Улс идэвхтэй оролцох, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ERIA хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023