Онцлох мэдээ2 мин унших

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн урилгаар албан ёсны айлчлал хийж байна

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн урилгаар албан ёсны айлчлал хийж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнууд, АСЕАН-ы гишүүдтэй харилцаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь манай улсын олон тулгуурт гадаад бодлогод чухал байр суурьтай.

Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Энрикэ А.Маналотой хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах боломжийн талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн урилгаар албан ёсны айлчлал хийж байна

Монгол, Филиппин хоёр улс хөдөө аж ахуй, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өргөн боломж байна.

Филиппин улс тэртээ 1958 оноос бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн бөгөөд энэ арга туршлагаас нь суралцах, үлгэр авах зүйл багагүй байна.

Филиппинчүүд англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн нь олон улсын тавцанд маш том давуу тал болдог. Энэ туршлагаас нэвтрүүлж, манай орны хүүхэд залууст англи хэл сургах, багш нарын чадавхыг сайжруулах тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирч, ноот бичиг солилцлоо. Ялангуяа манай хөдөө, орон нутагт англи хэлний сургалтыг эрчимжүүлж, чанаржуулах нь ирээдүйн тэгш хөгжлийн нэг чухал хүчин зүйл болно.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн урилгаар албан ёсны айлчлал хийж байна

Түүнчлэн Улаанбаатар-Манила хоорондын шууд нислэг нээх, хөдөлмөрийн эрхлэлтийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр хамтрах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн, санал солилцлоо.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн урилгаар албан ёсны айлчлал хийж байна

Филиппиний тал манай улсын АСЕАН-тай харилцах зорилгыг тууштай дэмждэгээ илэрхийлж, энэ онд Улаанбаатар хотноо болох Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (FEALAC), Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хуралд төлөөлөгчөө оролцуулж, дэмжихээ илэрхийлэв.

Гадаад харилцааны сайдын түвшинд анх удаа хэрэгжиж буй энэ айлчлал хоёр орны найрамдлын шинэ хуудсыг нээж, хамтын хөгжлийн ирээдүйд итгэл, урам нэмсэн онцгой үйл явдал болж байна.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023