Үйл явдал2 мин унших

Говийн бүсгийг аж үйлдвэр, логистик, ногоон эрчим хүч, боловсрол, аялал жуулчлалын бүс болгон цогцоор хөгжүүлнэ

Говийн бүсгийг аж үйлдвэр, логистик, ногоон эрчим хүч, боловсрол, аялал жуулчлалын бүс болгон цогцоор хөгжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцлоо.

Тэрбээр энэ тухайд "Улс орноо бүсчлэн хөгжүүлэх бодлого үйл ажиллагаа улам далайцтай өрнөж байна. Энэ удаа Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцож, бүсийн хөгжлийн бодлого, чиг хандлагыг олон талын оролцоотой, ил тод, үр дүнтэй хэлэлцсэн нь бодит ахиц авчирсан чухал алхам боллоо. Энэхүү хуралдаан нь говийн бүсийг зөвхөн уул уурхайн бүс гэхээс илүүтэй аж үйлдвэр, логистик, ногоон эрчим хүч, боловсрол, аялал жуулчлалын бүс болгон цогцоор хөгжүүлэхээр зорьж буйг онцолмоор байна.

Говийн бүсгийг аж үйлдвэр, логистик, ногоон эрчим хүч, боловсрол, аялал жуулчлалын бүс болгон цогцоор хөгжүүлнэ

“Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр нь эдийн засаг, дэд бүтцийн өсөлт төдийгүй интеграцчилсан хөгжлийн загвар буюу бүс нутгуудын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн оролцоог гүнзгийрүүлсэн, өргөн цар хүрээтэй бодлого юм.

Ялангуяа олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх логистикийн шинэ зангилаа Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүд болон технологийн паркуудыг байгуулах шийдвэрүүд нь бүс хоорондын болон хил дамнасан хамтын ажиллагааны шинэ хуудас нээх болно.

Говийн бүсийн түүхэн өв, палеонтологийн нөөц, онгон байгаль, соёлын нөөц нь үндэсний төдийгүй бүс нутгийн онцлогийг дэлхийд таниулах ховор баялаг юм.

Тухайлбал Дундговьд төлөвлөсөн геопарк, соёл-аялал жуулчлалын тусгай бүс нь Монгол Улсын "соёлын зөөлөн хүч"-ийн илэрхийлэл болж, олон улсын жуулчдын сонирхлыг татах шинэ цэг болно гэдэгт итгэлтэй байна.

Говийн бүсийг инновац, технологи шингэсэн үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлэхийн тулд хүний нөөцийн чадвар, боловсролын чанарыг дээшлүүлэх нь зайлшгүй. Иймд мэргэжлийн боловсролын байгууллагуудыг бүс нутагт төвлөрүүлж, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурласан салбар сургууль, академик төвүүдийг байгуулан орон нутгийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх нь хөгжлийн бодлогын амин сүнс болно. Үүнд бид хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, түншүүдтэй харилцаагаа бэхжүүлэхийн чухлыг онцолж байна.

Говийн бүсгийг аж үйлдвэр, логистик, ногоон эрчим хүч, боловсрол, аялал жуулчлалын бүс болгон цогцоор хөгжүүлнэ

Хуралдаанаар хэлэлцсэн төмөр замын төслүүд, нүүрс-хими, газрын тосны цогцолбор, 450 МВт-ын ДЦС зэрэг төсөл нь бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, гадаад худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулах юм" гэв.

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008