Үйл явдал1 мин унших

Исланд Улстай сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, мал аж ахуйн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Исланд Улсын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоуттиртай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээрийн үеэр Монгол, Исландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 50 гаруй жилийн хугацаанд харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлан хөгжиж буйг талууд онцолж, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023