Үйл явдал1 мин унших

Исландын Парламентын дарга хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв

Исландын Парламентын дарга хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсын Парламентын дарга Торунн Свейнбярнардоттирт бараалхаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хамтарсан Засгийн газрын төлөвлөж буй ажлуудаас танилцууллаа. 

Мөн ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Исландын Парламентын дарга хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв

Исландын Парламентын дарга хоёр орны уламжлалт найрсаг харилцаа улам бэхжих болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэж, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ нотлов.

Мөн Исланд Улсын Парламентын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны гишүүдтэй уулзаж, олон улсын нөхцөл байдал, хоёр улсын харилцааны зарим асуудлаар санал солилцсон юм.

Исландын Парламентын дарга хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв

Энэ үеэр миний дотно найз, Исланд улсын Гадаад харилцааны сайд асан хатагтай Колбрун Гилфадоттийр зорин ирж уулзлаа. Тэрээр улсынхаа парламентын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд бид хамтдаа Гадаад харилцааны эмэгтэй сайд нарын сүлжээний хүрээнд гар, санаа нийлэн ажиллаж байсан билээ.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023