Үйл явдал1 мин унших
Испани хэлтэй мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани Улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академид зочиллоо.
Тус академийн захирал, Элчин сайд Сесилиа Роблес Картес монголын зочид төлөөлөгчдийг хүлээн авч, академийн бүтэц, үйл ажиллагаа, зорилгын талаар дэлгэрэнгүй танилцуулсан нь манай хоёр орны дипломат харилцаа, боловсролын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг нээж байна.

Олон улсын нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед дипломатуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх нь чухал. Испани хэлтэй мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
“Академид олон улсын харилцааны магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад Монгол Улсын гадаад бодлого, олон улсын тавцанд баримталж буй байр суурийн талаар лекц унших завшаан тохиосон нь гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Оюутнуудын оролцоо, идэвх, сонирхож буй сэдвүүдээс нь тэдний хүсэл тэмүүллийг мэдэрч, ирээдүйн чадварлаг дипломатууд хэрхэн бэлтгэгдэж, төлөвшиж буйг харахад сайхан байлаа” хэмээн Б.Батцэцэг сайд онцлов:

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
