Үйл явдал1 мин унших
Гадаад харилцааны сайдын түвшинд 11 жилийн дараах айлчлалыг Испани Улсад хийлээ
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай хэлэлцээ хийж хоёр харилцааны талаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар энэ сарын 28-30-нд Испани Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай хэлэлцээ хийж, хоёр харилцаа, хамтын ажиллагаа олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй Испанийн Хаант Улсад хийсэн айлчлал өндөрлөж, хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэхэд чиглэсэн чухал алхам боллоо. Уулзалт, яриа хэлэлцээрүүд харилцан ойлголцол, найрсаг уур амьсгалд өрнөж, хамтын ажиллагааны боломжийг тэлэх үндэс суурийг тавив.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
