Үйл явдал1 мин унших
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллахад санал нэгдэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Мадрид хотод төвтэй Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад зочлон, Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвилитэй уулзлаа.
Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгааг танилцуулж, “Монголд зочлох жил”, “GoMongolia” үндэсний брэндийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга З.Пололикашвили ойрын хугацаанд Монгол Улсад айлчлахаар болсон нь аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.
Мөн энэ салбарт хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийг хөгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах, олон улсын арга хэмжээнд Монгол Улсын аялал жуулчлал, түүх, соёлыг сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Түүнчлэн тус байгууллагатай хамтран тавдугаар сард Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн бүсийн Гүйцэтгэх удирдлагын хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөр нь соёл, тогтвортой аялал жуулчлал, салбарын чиг хандлагын талаар өргөн хүрээг хамрах болно.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
