Онцлох мэдээ1 мин унших

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ой тохиож байна

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ой тохиож байна

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.  

Эртний түүхэн харилцаатай Унгар Улс манай улсын Европ дахь чухал түнш бөгөөд хоёр улсын харилцааг нийгэм, эдийн засгийн олон салбарт тэлж, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эрхэм зорилтуудын нэг мөн билээ.

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ой тохиож байна
Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ой тохиож байна

Мөн энэ үеэр Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ойг тохиолдуулан хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст Монгол Улсын төр, засгаас талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулан өглөө.

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ой тохиож байна

“Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан Элчин сайдын яамны хэлмэрч, Унгар дахь Монголчуудын холбооны тэргүүн асан Ч.Энхбат, “Зилибал” компанийн захирал, Гранд гольфийн холбооны Ерөнхийлөгч Т.Цэрэндулам, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Л.Шандор, Унгар-Монголын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ш.Иштван, мөн “Найрамдал” медалиар шагнуулсан Монгол судлаач Фүреди Золтан нарт чин сэтгэлийн баяр хүргэе.

Та бүхний хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмэр, сэтгэл зүтгэл нь өнөөдрийн амжилтын үндэс болсон төдийгүй, ирээдүйн хамтын ажиллагааг бататгах чухал үйл хэрэг билээ.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023