Үйл явдал1 мин унших

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод илгээсэн захидлыг уламжлан гардуулав

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод илгээсэн захидлыг уламжлан гардуулав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Яноштой уулзаж, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаас Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод илгээсэн захидлыг уламжлан гардуулав.

Тус уулзалтаар Б.Батцэцэг сайд Монгол, Унгарын ард түмнийг холбосон нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хоёр орны нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод илгээсэн захидлыг уламжлан гардуулав

Дэд дарга Торцай Янош манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа харилцан итгэлцэл, хамтын хүчин чармайлтаар тогтвортой тэлж байгааг онцолж, цаашид ч бидний хамтын ажиллагааг бүхий л түвшинд дэмжин ажиллахаа нотолсон юм.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023