Үйл явдал1 мин унших

Унгар Улстай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар ярилцав

Унгар Улстай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар ярилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний үеэр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн асуудлаар санал солилцсон бөгөөд шууд нислэг нэвтрүүлэх, “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.

Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого, “Хүнсний аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Цэнхэр алт” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг танилцуулж, эдгээр чиглэлээр Унгартай хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглэлээ.

Унгар Улстай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар ярилцав

Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудад хамтран ажиллах, 2026 онд тохиох “Нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил” болон Улаанбаатар хотноо болох НҮБ-ын бага хурлын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол оюутан, залуусыг Унгарын шилдэг их, дээд сургуульд суралцах боломжоор хангаж буй Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт талархал илэрхийлж, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэхээр боллоо. Мөн олон улсын байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх байр суурьт нэгдэж байгаадаа баяртай байна.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023