Үйл явдал1 мин унших
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смиттийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр бид хоёр улсын харилцааг өргөжүүлэн, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүргэх талаар ярилцлаа.


Мөн Элчин сайд Смиттийг богино хугацаанд идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол, Австралийн харилцааг бэхжүүлснийг үнэлж, Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу "Алтан гэрэгэ" гардуулав.

Тэрээр Австрали, Монголын харилцаа боловсрол, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт амжилттай хөгжиж байгааг онцлоод, Гадаад харилцааны яамны дэмжлэгт талархал илэрхийлсэн юм.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
