Үйл явдал1 мин унших
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг баталлаа.

Энэ гэрээ бол 1955 оноос хойш буюу 70 жилийн дараа хоёр орны хооронд батлагдаж буй гэрээ гэдгээрээ түүхэн үйл явдал.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хөрш хоёр улстайгаа найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг заасан. Түүнчлэн хөрш хоёр улсын эдийн засгийн өвөрмөц онцлогийг нь харгалзан үзэхээр Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд туссан.
Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Монгол Улсын нүүрсний олборлолт, экспорт нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам