1 мин унших

Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх санал ЗГ-ын шийдвэрт тусгалаа оллоо

Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх санал ЗГ-ын шийдвэрт тусгалаа оллоо

Архангай аймагт болсон Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн гаргасан Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх талаарх санал Засгийн газрын шийдвэрт тусгалаа оллоо. 

Тодруулбал, 

  • “Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г боловсруулж хэрэгжүүлэх;

  • Аялал жуулчлалын чиглэлээр болон хот хоорондын зам дагуу үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах;

  • Баянхонгор аймгийн “Түүх, угсаатны зүй, байгалийн түүхийн музей” болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн Дэлхийн өвийн хамгаалалтын захиргааны барилгын санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэхээр тогтлоо.

"Эдгээр арга хэмжээний дүнд бүсийн хэмжээнд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, жуулчдыг татах хөшүүрэг бүхий аялал жуулчлалын дэд бүтэц бий болно гэж үзэж байна.

Түүнчлэн Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Хөдөө, аж ахуйн их сургууль болон шаардлагатай бусад их, дээд сургуулийн салбар сургууль байгуулах асуудлыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэхээр шийдвэрлэлээ" хэмээн Б.Батцэцэг сайд онцлов.

Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх санал ЗГ-ын шийдвэрт тусгалаа оллоо
Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх санал ЗГ-ын шийдвэрт тусгалаа оллоо

Хангайн бүсХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2012
  7. 2011
  8. 2009