Үйл явдал1 мин унших
Сорил, сургалт дадлага тэмцээн зохион байгуулагдав

Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, бие бялдрын хөгжлийг дэмжих, бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Сорил, сургалт, дадлага-2025” тэмцээн Налайх дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу алба хаагчид 6 цэгт даалгавар гүйцэтгэн, норматив биелүүлж, онолын мэдлэгээ сориж өрсөлдлөө.
Энэ удаагийн сорил дадлагад Нийслэл Улаанбаатар хотын анги, нэгжийн нийт 16 багийн 160 гаруй алба хаагч мэргэжил, ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, тус тэмцээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тамирчид 6 дугаар байранд шалгарсан амжилт үзүүллээ. Баг тамирчиддаа цаашдын ажил хөдөлмөр, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.



Эх сурвалж:
Vip76.mn

