Үйл явдал1 мин унших
УИХ-ын даргаар Н.Учралыг сонголоо

Монгол Ардын Намын дарга Ням-Осорын Учрал Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдож, үүрэгт ажилдаа орлоо.
Улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, Үндсэн хуулиа сахин баримталж, олон ургальч үзэл бодлыг уралдуулж, Монгол улсынхаа эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлах эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөөх үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
