Үйл явдал1 мин унших
Их Эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой-Монгол бахархлын өдөр тохиож байна

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн түүхэн ой тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоож, “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Түүх соёл, өвөг дээдсээ хүндэтгэн тэмдэглэдэг энэхүү өдөр Монгол түмний хийморь сэргэж, эв нэгдлийн гал бадарсан онцгой баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье!
Үндэсний эв нэгдэл, эх түүхээ хүндлэн дээдэлдэг Монгол хүн бүр энэ өдрийг бахархал дүүрэн, утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлээрэй.
Мөнх тэнгэрийн хүчин дор
Монгол Улс мандан бадраг!




