Үйл явдал1 мин унших

Ялалтын баярын мэнд хүргэе!

Ялалтын баярын мэнд хүргэе!

Эх орны тусгаар тогтнол, хүн төрөлхтний энх тайван, эрх чөлөөний төлөөх тэмцлийн түүхэн ялалт Ялалтын баярын 81 жилийн ойн мэндийг ахмад дайчид, тэдний үр хүүхэд, нийт ард иргэддээ өргөн дэвшүүлье.

Дэлхийн II дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн сэтгэл, зүтгэл, хөдөлмөр, эд материалын тусламжаараа ялалтын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Энэ бол бидний мартах учиргүй бахархалт түүх, үеийн үед хүндэтгэн дээдлэх эрхэм өв юм.

Энх тайван, тусгаар тогтнолын үнэ цэнийг үргэлж санаж, эх оронч үзэл, эв нэгдэл, хүнлэг сэтгэлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг билээ.

Ахмад үеийн гавьяа зүтгэлд гүн хүндэтгэл илэрхийлье.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009