Онцлох мэдээ1 мин унших
Ж. Баясгалан гишүүн ХБИ-ийн саналыг сонсохоор 21 аймгийг тойрох ажлаа Өвөрхангай аймгаас эхэллээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчидад олгох тэтгэмж 8.6 хувь нэмсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж. Баясгалан нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ саналыг сонсохоор 21 аймгийг тойрох юм.
11-р сарын:
24нд Өвөрхангай
25нд Баянхонгор
27нд Говь алтай
28нд Ховд
29нд Баян-өлгий гэсэн аймгуудаар эхний ээлжид очно.
Очих аймгуудын нийт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань төлөөлөл болон асран хамгаалагчдыг хүрэлцэн ирэхийг урьж байгаа билээ.
Тэрээр товлосон ёсоороо өнөөдөр буюу 2025.11.24-ний өдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотдоо ирлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран халамжлагчид болон иргэдтэй хийх уулзалт өнөөдөр эхлэх юм.Гишүүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэлд ирж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй, тийм хүртээмж байхгүй. Тийм учраас өөрийн биеэр 21 аймгаа тойрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн гишүүдийн санал бодлыг сонсож, төрийн бодлогод тусгуулахаар ажиллахаа илэрхийлээд байгаа юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
