#Тойрог1 мин унших
Эрээний тэрэгний үйлдвэр байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоор шагнагдсан сайчууддаа баяр хүргэе

Баян-Уул сумын Эрээний тэрэгний үйлдвэр үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан үйлдвэрийн ажилтнуудад тойргийн гишүүдийн хамт шагналыг нь гардуулан өглөө.

БНМАУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын 1945 оны 5 сарын 27-ны өдрийн 57 дугаар тушаалаар партизан Дамдины Содномдаржаа үйлдвэр байгуулах томилолт авч, мөн оны 6 сарын 22-ны өдөр тэрэгч модоч дархчуулын дэргэд өссөн голцуу л буриад сумдын эртэй дархчуулын тухайн үед цэргийн алба хааж байсан Ц.Гэнин (Мухардаан), Б.Бираа, Г.Цэгмид нарын байлдагчид хөвгүүдийг армиасаа сонгон авч тухайн үеийн 4-р багийн нутаг Өвөр Эрээн гэдэг газар Эрээний тэрэгний үйлдвэрийн шавыг тавьж байжээ.
Тухайн үедээ 340 гаруй ажилчидтай 7 цехтэй, тэрхүү хөгжил дагасан бага эмчийн салбар (сүүлд их эмчийн салбар болсон), 8 жилийн сургууль, банк, хоршоо, дэлгүүр, шатахуун түгээх станц, 24 цагийн дизель, холбоо, соёлын төв, цэцэрлэг, яслитай суурин болон хөгжүүлж байжээ.


