Үйл явдал1 мин унших
Хэнтий аймаг улсын аварга малчин зургаа, хошой аварга малчин нэг, аварга саальчин, тариаланчтай боллоо
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багаас улсын хошой аварга малчин тодорлоо. Малчин Даваацэрэн Дашдаваа нар 2014 онд улсын аварга малчин өрх болж байсан. Тэд ийнхүү 13 жилийн дараа улсын хошой аварга малчин болж байгаа юм. Аравтын системийг хөгжүүлэн багийн малчидтайгаа хоршин ногоон тэжээлийг тариалсан. Улмаар цас сутны цагт хүнд бэрхийг өөрсдийн тарьсан мал тэжээлийн тусламжтайгаар хохирол багатай даван туулсан байна.
Эх сурвалж:
МҮОНТВ
