Үйл явдал1 мин унших

М.Бадамсүрэн: ХХААХҮ-ийн сайдын ажил бол маш том хариуцлага. Ерөнхий сайд томоохон хариуцлагыг надад хүлээлгэлээ

МАН-ын УЗ-өөс УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжсэн билээ. Томилгоотой холбоотой өөрөөс нь тодруулга авлаа. Тэрээр "Энэ томилгоог асар том хариуцлага гэж үзэж байна. Энэ салбар манай улсын хамгийн чухал салбар. Олон мянган хүний ажиллаж чадах, үр бүтээл гаргаж чадах салбар. Нөхөн сэргээгддэг хүнс хөдөө аж ахуйн салбарыг нөхөн сэргэдэггүй уул уурхайн салбараас тэтгэж, дэмжихэд анхаарна. Төрийн оролцоо багатай хувийн хэвшил өөрөө газар олголт, санхүүжилтээр хөгжих боломжтой гэж харж байна. Яам Дархан хотод байрлах УИХ-ын тогтоол бий. Одоо байгаа ажилтан алба хаагчдын амьдрал ахуй ямар байгааг судална. Одоогийн байдлаар яамны ажилчдын 70 хувь нь Дарханд, 30 хувь нь УБ-т байгаа. Томилогдвол эхлээд нөхцөл байдалтай танилцана. 

Эх сурвалж:

МН25 ТВ

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009