Үйл явдал1 мин унших
Ж.Баясгалан гишүүн Өвөрхангай аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан 21 аймгийг тойрч, ХБИ болон тэдний гэр бүлийн гишүүдтэй уулзаж, санал бодлын сонсохоор ажиллаж байгаа. Тэрээр 2025.11.24-ний өдөр Өвөрхангайд ажиллаж, иргэдтэй уулзсан юм.



Мөн тус аймагт ажиллах үеэрээ асаргаа нэн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгээр орж танилцлаа. Маш зөв үйлчилгээг нэвтрүүлж байгаа хамт олон байна. Хүүхдээ цэцэрлэгт өгөөд аав ээж нь хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндэд анхаарах өөрсдөдөө цаг зав гаргах маш их боломж гарч байна. Дээр нь хүүхдүүд маань цэцэрлэг дээрээ илүү их хөгжиж байна. Энэ цэцэрлэгээсээ ердийн цэцэрлэг рүү шилжин орж байгаа хүүхдүүд ч байна. Энэ үйлчилгээг маш сайн хэрэгжүүлж байгаа Өвөрхангай аймгийн 11-р цэцэрлэгийн хамт олондоо баярлалаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
