Үйл явдал1 мин унших
Өргөдлийн байнгын хорооны гишүүн боллоо

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрийн хүсэлтээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүн боллоо.
Тэрбээр иргэдээс надад хандаж буй ихэнхи асуудлууд энэ байнгын хороонд гол төлөв хэлэлцэгдэж буй тул ийм шийдвэр гаргасан гэлээ.
УИХ-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж сонгогдсоноос эхлэн түүнд хандах өргөдөл гомдол ирээгүй өдөр гэж үгүй. Асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулган болоод Байнгын хороодын хуралдаанаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, шахаж, шийдвэрлэхээр ажиллаж буй цөөн гишүүдийн нэг билээ.

