Үйл явдал1 мин унших
Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 101 жилийн ойд зориулсан үндэсний хүчит 128 бөхийн барилдаан боллоо

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 101 жилийн ойд зориулсан үндэсний хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Улс, аймаг, цэрэг, сумын цолтой, өндөр чансаатай бөхчүүд уран мэх, ухаан эрдмийг уралдуулан, үзэгч олныг өндөлзүүлэн үнэн хүчийг үзэн барилдсанаас үзүүр, түрүүнд Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Ажнай Корпораци, "Увс Нуур" дэвжээний бөх, Улсын аварга П.Бүрэнтөгс Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, “Залуу ноёд” групп, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Бөхбилэгт дэвжээний бөх, Улсын заан С.Сүхбат нар үлдэж, залуу заан давснаар Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
