Байр суурь1 мин унших
Х.Тэмүүжин: Бүрэн эрх нь дууссан гишүүн ҮХЦ-ийг даргалаад шийдвэр гаргаж буй энэ эргэлзээтэй байдлыг үргэлжлүүлээд явж болохгүй!
УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Хуульчдын мөрөөдөл карьерынх нь оргил нь Үндсэн хуулийн шүүх. Үндсэн хуулийн шүүх гэхэд шүүгч хийнэ гэдэг бол хүн болгоны мөрөөдөөд байдаг ажил биш. Тэгээд өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа юм байна өөрөө хүсэлт гаргаж байгаа хүнийг чөлөөлөхгүй гэж хэлэх нь бол бүүр зохимжгүй зүйл. Тийм учраас бид чөлөөлөөд гаргасан нь зөв байх. Гэхдээ дахиад нэг асуудал байна. 2019 оны 6 сарын 6-нд УИХ-ын 58 дугаар тогтоолоор томилогдсон ҮХЦ-ийн гишүүний хугацаа дуусаад зургаа дахь сар луугаа орох гэж байна. Өөрөөр хэлбэл хагас жил болох гэж байна. Бүрэн эрх нь дууссан ҮХЦ-ийн гишүүн ҮХЦ-ийг даргалаад шийдвэр гаргаад сууж байна.
Энэ үндсэн хуулийн манаачийн эргэлзээтэй байдлыг бид энэ байдлаар нь үргэлжлүүлээд явж болохгүй. Хууль номынхоо дагуу УИХ-аас санал болгож томилогдсон ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх дууссан учраас энэ асуудлаа бас нэн даруй түргэн шийдэх ёстой. Ер нь УИХ өөрөө хурдтай ажиллахгүй байгаагаас шалтгаалан олон нийтэд эргэлзээтэй хардалт төрүүлэхүйц албан тушаалын бүрэн эрхийн эргэлзээ үүсгээд байна. ҮХЦ-ийн хугацаа дууссан албан тушаал нь хэзээ оруулж ирэх вэ? Нэн даруй үүнийг шийдэх хэрэгтэй байна. Өөрийнхөө хүсэлтийг өгсөн хүнийг бас нэн даруй шийдээд явуулчихъя.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
