Үйл явдал1 мин унших
Монгол-Тажикистан 2 улсыг Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг хэрэгжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр /2025.11.28/ Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибодзода Хайруллог хүлээн авч уулзлаа.
Манай улс Төв Азийн орнууд, түүний дотор Тажикистан Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөг.
Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн нөөц бололцоо буй бөгөөд, энэ хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой талаар ярилцлаа.
Элчин сайд Ибодзода Хайрулло хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа тэмдэглэв.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
