Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар “УИХ-ын асуулгын цаг” өрнөж байна. Ардчилсан нам “Амьжиргааны өртөг” сэдвийн хүрээнд Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар-тай мэтгэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Манай улс ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоомжтой. Үүн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд илүү олон хувилбарыг тусгасан байгаа. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхлыг хориглоно гэж заасан байгаа. Гэсэн ч хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй нийт хүмүүсийн дөнгөж 10% нь хөдөлмөр эрхэлж байгаа. ЗГ-ын төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэсэн ийм төлөвлөгөө оруулсан байгаа. Энэ дээр ямар арга хэмжээг төлөвлөж байна вэ?
Хоёрдугаарт, ЗГ-ын төлөвлөгөөний 2.1.1 дээр гэр бүл, хүн амын нийц онцлогт нийцсэн бодлого дотор хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангагана гэсэн заалт байгаа. Яг энэ заалтын хүрээнд ЗГ ямар төлөвлөгөөг боловсруулав. Учир нь үүнийг 2026 оны төлөвлөгөөнөөс хараагүй. Мөн 2024 оны ажлын тайлан дээр тухайлсан ажлуудыг олж хараагүй.
Гуравдугаарт, Ерөнхий сайд та хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй нэг хүнийг дагуулаад хотын хамгийн ээлтэй ямар төрийн үйлчилгээгээр орох вэ? Мөн ямар хувийн хэвшлийн үйлчилгээгээр дагуулж орж өдрийн хоолонд орж, юм ярьж суух вэ
Сэтгүүлч Ц.Соёлмаа

