#Коммент1 мин унших

Б.Уянга: Баярын өдрүүд амралтын өдөртэй давхацсан тохиолдолд дараагийн өдөрт шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Монголчуудын уламжлалт Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадмаар түмэн олон өргөн дэлгэр, хоногт баригдахгүй, тайван баярлахыг хүсдэг ч  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" ,  “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, хуульчилсан.

Гэтэл зарим жилд шинийн нэгэн тасрах, мөн амралтын өдөр золголт, баяр наадмын өдрүүд тохиох зэрэг ойлгомжгүй асуудал үүсэж, иргэд талцаж, мэтгэлцэж, Засгийн газрын шийдвэрийг хүлээж, цаг алддах асуудал гарсаар удаж байгаа.

Б.Уянга: Баярын өдрүүд амралтын өдөртэй давхацсан тохиолдолд дараагийн өдөрт шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Тэгвэл энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэхээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд нийтээр тэмдэглэх баярын өдөр амралтын өдөр тохивол дараагийн өдөрт шилжүүлэхээр тусгасан юм. Энэхүү хуулийн төслийг өнөөдрөөс байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ.

Б.Уянга: Баярын өдрүүд амралтын өдөртэй давхацсан тохиолдолд дараагийн өдөрт шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Б.Уянга: Баярын өдрүүд амралтын өдөртэй давхацсан тохиолдолд дараагийн өдөрт шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Б.Уянга: Баярын өдрүүд амралтын өдөртэй давхацсан тохиолдолд дараагийн өдөрт шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Б.Уянга: Баярын өдрүүд амралтын өдөртэй давхацсан тохиолдолд дараагийн өдөрт шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009