Үйл явдал1 мин унших
Нийслэлийн анхны Тусгай хэрэгцээт хүүхдийн 341-р цэцэрлэг үүдээ нээлээ

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдээс гадна энгийн хүүхдүүд суралцсанаар тэд хоорондоо найз нөхөд болох, биенээ ойлгодог байх хүмүүжлийн онц ач холбогдолтой орчин нөхцөл бүрдэж байгааг дурдах нь зүйтэй.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Мэргэжлийн эмч, багш нар хамтран ажиллана. Өнөөдөр уулзаад явж байхад 3-4 хүүхэд хөлд орсон, нөхцөл байдал нь сайжирч байгаа баяртай мэдээг дуулгаж байна. Энэ үр дүн улам илүү өргөжинө гэж найдаж байгаа. Энэ цэцэрлэгт нийслэлийн хэмжээний тусгай хэрэгцээт бүх хүүхэд ирж хамрагдах боломжтой. Учир нь нийслэлдээ анхдагч нь болж байна” гэв.
Цэцэрлэгт хүүхдийн хөлд оруулахаас эхлэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд, бассейн гээд орчин нөхцөл бүрэн хангагдсан. Асаргаа сувилал шаардлагатай нэг хүүхдийг хүмүүжүүлэхэд ямар их хүч хөдөлмөр шаардагддаг болохыг бодолцох нь зүйн хэрэг. Нэг багш 5 хүүхэдтэй ажиллаж байгаа. Гэвч тэдний авч буй цалин үнэхээр чамламаар бага. Үүнийг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ НИТХ-ын төлөөлөгч тус цэцэрлэгт ажиллах үеэрээ Ж.Сандагсүрэн онцлов.






