#Коммент1 мин унших
Өнөөдөр "Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын өдөр" хүүхэд бүр айдасгүй, аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй!

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталсан байдаг. Үүнээс хойш 37 жил дэлхий нийтээрээ энэ өдрийг "Хүүхдийн өдөр" гэж тэмдэглэдэг болсон.
Хүүхэд хамгаалал бол зөвхөн төр, сургууль, багш нарын үүрэг биш. Эцэг эх, гэр бүл, нийгмийн гишүүн бүрийн оролцоо, хариуцлагаас эхэлдэг нийтлэг үнэт зүйл юм.
Ялангуяа үе тэнгийн дээрэлхэлт бол хүүхдүүдийн хоорондын энгийн маргаан биш. Энэ нь хүүхдийн сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл, ирээдүйд гүн шарх үлдээдэг ноцтой асуудал. Монгол Улсад үе тэнгийн дээрэлхэлтийн түвшин олон улсын дунджаас хоёроос 3 дахин өндөр байгаа нь биднээс бодитой, яаралтай арга хэмжээ шаардаж байна.
Энэ хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Мөн олон улсын сайн туршлагыг Монголын нөхцөлд нэвтрүүлж, хүүхэд бүрд ээлтэй, аюулгүй сургуулийн орчин бүрдүүлэх нь бидний зорилго юм.
Хүүхдийг сонсдог, ойлгодог, хүндэлдэг нийгмийг бүтээхэд бидний хүн нэг бүрийн зөв хандлага, зөв үйлдэл чухал. Гэхдээ хүүхэд хамгаалал зөвхөн хууль, төрийн байгууллагын шийдвэрээр хязгаарлагдахгүй.
Хүүхэд бүрийн эрхийг хүндэлж, хүүхэд бүрийн ирээдүйг хамгаалж илүү хүнлэг, илүү ойлгодог нийгмийг хамтдаа бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
