Онцлох мэдээ1 мин унших
“Хүүхдийн ордон-2”-ын барилгын ажил ирэх сард дуусна

Хүүхдийн эрх
Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл” 2026 оны шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэн хуралдаж байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
Манай Улсын гурван иргэн тутмын нэг нь хүүхэд. Хүүхдийн төлөө хийж буй ажил бүр улс, эх орны төлөө юм.
“Хүүхдийн төлөө за бол заавал хийе” хөдөлгөөний хүрээнд хүүхдэд аюултай 998 орчин мэдээлснээс 250 эрсдэл арилгажээ. Үлдсэн 750 эрсдэл арилах ёстой.
Сүхбаатарын талбайн дэргэд зочид буудал барих гэж байсныг зогсоож, “Хүүхдийн ордон-2” болгож байна. 12-р сарын 10-нд барилгын ажил дуусна. Ирэх оны эхний өдрөөс хүүхдүүдээ хүлээж авна.
2027 онд
- 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байр барина.
- Орон нутагт Кембрижийн хөтөлбөртэй, Ногоон, Google лаборатори, төрөлжсөн ахлах сургуулийн ажлууд эхэлнэ.
- Хүүхдийн хоолны төсвийг 194.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. VI, VII ангийн дзү нар маань үдийн хоолонд хамрагдана.
- Эх, нялхсын эмнэлгийг өргөтгөнө. Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна.
- Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, хүүхдийн ордон, зуслангийн бүтээн байгуулалт, засварын ажлууд хэрэгжинэ.
- Хүүхдийн төлөөх ажил хэдэн хурал хийж, хэчнээн шийдвэр гаргаснаар дүгнэгдэхгүй.
Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчинд ямар өөрчлөлт гарснаар хэмжинэ.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

