Үйл явдал1 мин унших
Импортын барааны Гаалын албан татварын хэм хэмжээг батлах тухай” 27-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы 2025.11.28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хууль”-ийн төслийг, УИХ-ын 1999 оны “Импортын барааны Гаалын албан татварын хэм хэмжээг батлах тухай” 27-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороодод шилжүүллээ.


