Үйл явдал1 мин унших

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Их Хурал Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа хэмээн үзэж Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулсан.

2024.01.12-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг батлан гаргасан.

Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, үнэлэх, хариу арга хэмжээг авах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг өнөөдөр (2025.12.02) хуралдаж, нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд нөхцөл байдлын дүн шинжилгээ, судалгааг хийж, урт хугацаанд үечилсэн байдлаар төлөвлөн ажиллах шаардлагатайг онцолж байв.

Ажлын хэсгээс хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, өвчинд өртөх магадлал, үр дагаврын эрсдлийг үнэлэх, эрт илрүүлгийг шинжлэх; орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд нийгэм, сэтгэц-зан үйлтэй холбоотой эсэхийг шинжлэн судлах; хүнсний хүртээмж, шимт байдлыг үнэлэх; эрүүл мэндийн боловсролын түвшинг тодорхойлох; бодлогын шинэчлэл, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009