Үйл явдал1 мин унших
АН-ын нэр бүхий гишүүд Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнд ажиллав

АНУ-д албан томилолтоор ажиллаж байгаа Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнд ажиллаж тус хүрээлэнгийн Ерөнхийлөгч Даниэл Твайнинг, Ази номхон далайн бүсийн захирал Адам Кинг нартай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс ардчиллын замыг сонгоод 35 жил буюу парламентын 9 удаагийн сонгуулийн хугацаа өнгөрөхөд ард түмэн ардчиллыг ихээр дэмжиж буй боловч сонгуульд ардчилсан хүчин төдийлөн өндөр амжилт үзүүлэхгүй байгаа учир шалтгаанд анализ хийж цаашид илүү бодлого суурьтай, цэгцтэй системийг бүрдүүлэх, намын чадавхийг бэхжүүлэх талаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр талууд тохиролцов.
БНОУХ-ийн удирдлагын зүгээс Монголын Ардчилсан намын дотор болж буй үйл явдлыг бид анхааралтай ажиглаж, удирдлагын болон бодлогын шинэчлэлийг дэмжиж хамтран ажиллахдаа баяртай байхаа илэрхийлж байв.
Мөн түүнчлэн эдийн засгийн тогтвортой, хурдтай өсөлтийг бий болгож ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, баялаг дагасан популизм ба худал мэдээллийн нөлөөг бууруулж буй олон улсын туршлага зэрэг өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл солилцов.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
