#Тойрог2 мин унших
Баянгол сумын иргэд сонгогчид, намын гишүүд дэмжигчидтэй уулзлаа

АН-ын “Өөрчилье бүтээе” үндэсний аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга П.Батчимэг Баянгол сумын иргэд сонгогчид, намын гишүүд дэмжигчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтанд сумын 6 багийн 400 гаруй иргэд Соёлын төвдөө цагтаа ирсэн байсан нь хүлээлт ихтэй байсныг илтгэнэ хэмээн гишүүн тодотгов.
Мөн тэрбээр, Намын үндэсний аяны хүрээнд орон даяар олон зуун залуучууд АН-д шинээр эллсэн явдал анхаарал татаж байна.
Баянгол сумын малчин залуус АН-д энэ өдөр элсэж, Гэрэгэ гардан авлаа.
УИХ-аас баталсан хуулиуд, түүний хэрэгжилтийн талаар Б. Пүрэвдорж гишүүн тодорхой ярьсныг иргэд сонирхож сонсож байгаа нь илт харагдсан. Пүүжээ гишүүн уулзалтыг их сонирхолтой өвөрмөц хийдэг туршлагатай улс төрч гэдгийг харж суулаа.
Иргэд ноогдол ашгийн талаар асууж, малчин өрхийн нэг иргэний амьдралд төрөөс дэмжлэг алга, сумын төвийн иргэдийн орлого хомсдож, ажлын байр нэмэгдэхгүй байгаа, малын гаралтай түүхий эдийг эргэлтэнд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, аймаг хот руу тээвэрлэх ложистикийн асуудал зэрэг олон асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцов.
Баянгол сум хонин сүргээр улсдаа 3 дугаарт, аймагтаа 1 дүгээрт жагсдаг, Баянгол омгийн үүлдэртэй болох ажлыг эхлүүлсэн зэрэг дэмжүүштэй сайн ажлууд олныг хийжээ.
Сумын иргэдийн АН-ын бодлого шийдвэрт талархсан үг, илт царайнаас нь харахад сэтгэл өндөр, үр дүн сайтай уулзалт болж, анхны цас, хуртай сайхан буцлаа.
Ардчилсан нам анх удаа ялж, сум орны амьдралд өөрчлөлт шинэчлэлийн өнгө аяс орсон, иргэдийн итгэл эрс дээшилсэн нь тэдний яриа бүрээс харагдаж байлаа" хэмээн нэмж онцлов.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
