#Тойрог1 мин унших
Арвайхээр хотод Удирдах ажилтны сургалтыг зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга П.Батчимэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Удирдах ажилтны сургалтыг Арвайхээр хотод амжилттай зохион байгуулаад ирлээ.
Сургалтад Үндэсний бодлогын хорооны гишүүд, аймгийн намын хорооны тэргүүлэгчид, Хяналтын салбар хорооны гишүүд, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Намын дарга нар, болон Арвайхээр сумын үүрийн дарга нар хамрагдлаа.

Энэхүү сургалтыг Ардчилсан намын дунд болон анхан шатны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтыг намын Хөтөлбөр, Үндсэн дүрэмд нийцүүлэн эрчимжүүлэх, удирдах ажилтнуудыг чадавхжуулах, “Ялалтын стратеги-Ардчилсан Өвөрхангай” бодлогын манлайллыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулав.

Тус сургалтад УИХ-ын гишүүн Б.Ганбат, Г.Хосбаяр, Ц.Баатархүү, О.Амгаланбаатар, Д.Жаргалсайхан нар болон Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, Намын байгуулалтын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган нар ирж, улс орны өнөөгийн байдал, Ардчилсан намын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, санхүүжилтийн талаар мэдээлэл өгч, Үндсэн дүрмийн талаар сургалт хийж, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.
Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд намын даргын мэндчилгээг уламжилж, ялалтын стратегийн туршлагаасаа хуваалцан, нэр дэвшигчдэд аймгийн намаас батламж гардуулав.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
