Үйл явдал1 мин унших
Өвөрхангай аймгийн Ардчилсан намын 2 дугаар хуралдаан боллоо

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын 2 дугаар хуралдаан /2026.05.11/ амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцэх асуудлын хүрээнд Намын 3 дэд дарга болон 21 тэргүүлэгчид, Хяналтын салбар зөвлөлийн 7 гишүүнийг сонгож, батламжлав.
Шинээр сонгогдсон Намын дэд дарга нар болон тэргүүлэгч гишүүддээ баяр хүргэж, амжилт хүсье.
Мөн аймгийн ИТХ-ын 4 тойрогт нэр дэвшигчдийг тодруулж, намын хурлаар баталлаа.
Аймгийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Намын хорооны хурлын ирц өндөр, намын гишүүдийн идэвх оролцоо сайн байлаа. Өвөрхангай аймгийн АН-ын Шинэ тэмүүлэл бодлогын стратеги, ажиллах зарчим, намын эв нэгдэл, юу юунаас чухал гэдгийг онцлох нь зүйтэй.
Намын бүх гишүүдийн жигд оролцоо
Намын цахим бүртгэл Гэрэгэ үргэлжлүүлэх
Намын үйл ажиллагааны стратеги бодлого
Намын хөрөнгө оруулалт намын байрны төсөл
