Үйл явдал1 мин унших
Монгол-Итал арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо хооронд Санамж бичиг байгууллаа

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоо хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Энэ хүрээнд:
- Арьс ширний салбарт ажиллах боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах,
- Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Тус тусын улсад зохион байгуулах үзэсгэлэн, худалдаанд оролцох,
- Худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудад тулгуурлан B2B хамтын ажиллагааг сайжруулах, хөнгөвчлөх зэргээр хамтрах юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

