Үйл явдал1 мин унших

Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжив

Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.05/-ийн хуралдаанаар “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, зарчмын зөрүүтэй зургаан санал хураахад гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БОХХААБХ-нд шилжүүллээ. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Импортын барааны Гаалийн албан татварын хэм хэмжээг батлах тухай” 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 72.1 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураахад гишүүдийн олонх буюу 73.9 хувийн саналаар дэмжлээ.

Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжив

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009