Үйл явдал1 мин унших

МАН-ын бүлэг: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай төслийг дэмжив

МАН-ын бүлэг: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай төслийг дэмжив

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.08/-ийн хуралдаанаар Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, бодлогын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

УИХ-ын гишүүд Евразийн худалдааны түр хэлэлцээрийг баталснаар манай улсын худалдааны эргэлт, малын гаралтай мах, арьс шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүний экспортод ямар өөрчлөлт гарах талаар асууж тодруулав. Худалдааны хэлэлцээр "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Шинэ хоршоо" хөтөлбөртэй нягт уялдаатай байгааг ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр онцолсон юм.

МАН-ын бүлэг: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай төслийг дэмжив

Худалдааны хэлэлцээрийн онцлох заалтууд:

1. Гаальд мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгоно.

2. Гаалийн мэдээлэл, гарал үүслийн гэрчилгээг цахимаар солилцоно.

3. Өндөр эрсдэлтэй шалгалтыг төвлөрүүлж, бага эрсдэлтэй бараа гаалийн шалгалтыг багасгана.

4. Гаалийн итгэмжилсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Эх сурвалж:

МАН-ын бүлэг

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009