Үйл явдал1 мин унших
Байгаль орчинд сөрөг нөлөөтэй татаасын тогтолцоог шинэчлэх замаар байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгааг ОУ-ын индэрт онцлов

СОР31 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31) нь энэ өдрүүдэд БНТУ-ын Анталья хотод болж байна.
Энэ сарын 16, 17-ны өдөр болсон “Риогийн конвенцуудын уялдаа холбооны санхүүжилт: Уур амьсгалын өөрчлөлт болон байгаль хамгааллын бодлогыг бодит үйл ажиллагаа болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг хааж, БОУАӨ-ийн сайд Ж.Сандаг-Очир Монгол Улсынхаа байр суурийг илэрхийллээ.
Тус хурлаар олон улсын байгууллага, санхүүгийн шинжээчдийн зүгээс хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн юм.
Тухайлбал, уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийг уялдуулах.
Ингэхдээ орон нутгийн иргэд, уугуул иргэд уг санхүүжилтийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлэх, холимог санхүүжилтийн механизмыг ашиглах, газар ашиглалтын нэгдсэн төлөвлөлт болон мэдээлэл солилцоог сайжруулах асуудлыг хөндлөө.
Мөн усны тариф, байгаль орчинд сөрөг нөлөөтэй татаасын тогтолцоог шинэчлэх замаар байгалийн нөөцийн зохистой хэрэглээ, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа нь байгаль орчноо хамгаалахад оруулж буй бодит алхмуудын нэг гэдгийг COP31 хуралд оролцогчид онцоллоо.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
