Үйл явдал1 мин унших
"COP31" бага хурлын 11 сарын 19-ний өдрийн онцлох үр дүн

COP31-ийн хэлэлцээ эцсийн шатандаа орж, улс орнууд үлдсэн төвөгтэй асуудлуудаар зөвшилцөлд хүрэх хэлэлцээг эрчимжүүлж байна.
Өнөөдөр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн нарийн бичгийн дарга нарын газар, Уур амьсгалын аваргууд болон түнш байгууллагууд “Electrify the World” хэрэгжилтийн багц-ыг танилцуулж, эрчим хүч, цахилгаан сүлжээ, тээвэр, барилга, аж үйлдвэрийн цахилгаанжилтыг хурдасгах шинэ амлалтуудыг зарлалаа.
Utilities for Net Zero Alliance-ийн гишүүд цахилгаан сүлжээ, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хадгалах системд жил бүр доод тал нь 156 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө баталгаажуулав.
Дэлхий даяар нөхөн сэргээгч хөдөө аж ахуйн хөтөлбөрүүд 116 улсын 66 сая га газрыг хамарч, хэрэгжилтэд зориулсан санхүүжилт 2.3 тэрбум ам.долларт хүрсэн талаар мэдээллээ.
Tropical Forest Forever Facility шинэ санхүүжилтийн амлалтуудаар нийт хөрөнгө оруулалтаа 8 тэрбум ам.доллароос дээш хэмжээнд хүргэлээ.
Шударга шилжилт, санхүүжилтийн хүртээмж, хөгжиж буй улс орнуудын оролцоог нэмэгдүүлэх асуудал хэлэлцээний төвд байж, иргэний нийгмийн байгууллагууд хэн ч ард үлдэхгүй, шударга шилжилтийг хангахыг уриалав.
COP31-ийн өнөөдрийн гол мессеж: Амлалтыг бодит хэрэгжилт болгон хувиргаж, цэвэр эрчим хүчний шилжилтийн үр өгөөжийг улс орон бүр, иргэн бүр хүртэх ёстой.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
